image

Редакцийн зурвас

Нүүрсний уналт, алтны галзуурал

Монголын эдийн засаг хоёрдугаар улиралд 9.2 хувиар агшив. Өмнөх улирлаас сэргэсэн зүйлгүй. Оны эцэст 2.5 хувиар агших төлөвтэй хэмээн Дэлхийн банк танилцуулав. 

2020 оны хоёрдугаар хагасыг “шархаа нөхөх” үе хэмээн Засгийн газар болоод хөндлөнгийн байгууллагууд дүгнэж байна. Нүүрсний экспорт сэргэх байх гэсэн горьдлого одоо ч тасраагүй хэвээр байгаа нь түүний илрэл.
Хүнд үеэ ардаа орхисон хятад үндэстэн Коронавирусийн аюул занал бүрэн арилаагүй энэ үед ч хамгийн том өсөлтийг бүтээж, хамаг “хэрэглээг үйлдвэрлэж” байна. Монголын нүүрс олборлогчид сул зогсолтоос эргэн ажилдаа орж, эдийн засгийн том уналтын дараах хүчтэй сэргэлтийн нэг хэсэг болохыг дор бүрнээ хичээж буй.

Энэ их хичээл зүтгэл, хүлээлт талаар болох вий гэсэн сэрэмжлэл мөн хаа хаанаа бий. Хятадын хурдтай сэргэлт гадаад түншүүддээ ээлтэй үеэ өнгөрөөсөн байж магадгүй.

Гадаад ертөнцөөс хагас тусгаарлагдсан Монголын эдийн засагт өнгөрсөн хэдэн сард олон улсын санхүүгийн байгууллагуудын зээл, тусламж болон алт хоёр л түших багана болж байлаа. “Алтанд найдахаас өөр сонголтгүй” гэдгийг бид өнгөрсөн хавраас л сануулж ирсэн нь тоо баримтаар нотлогдож байна. Бүх цаг үеийн дээд амжилтаа 2073 ам.доллар болгон шинэчлэн тогтоосон нь инцляцын нөлөөг хасаж тооцвол 2800 ам.доллар хүрч буйг Дэлхийн алтны зөвлөл онцлов. Эхний найман сарын нүүрсний экспортын орлогын 800 сая ам.долларын тасалдлыг алт бараг ганцаараа нөхөж, баатрын дүртэй зогсож байна. Оны төгсгөл рүү алтанд хайр зарлагсдыг улам ч сайхан ирээдүй хүлээж буй хэмээн бие даасан шинжээчид харж буй аж. Тиймээс ч өнгөрсөн зунаас хамгийн идэвхтэй байгаа нь алт олборлогчид болж байна. 800 ам.долларын зардлаар олборлосон алтаа 1800 доллараар зарж байгаа болохоор хаягдал шороондоо хүртэл хайр зарлах нь аргагүй юм.

Гадаад зэх зээлүүд (Хятадыг эс тооцвол) хямралаас хурдацтай гарах боломжгүй, сэргэлт аажим удаан үргэлжилнэ гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны сүүлийн тайлангууд дээр онцлов. Монгол Улсын эдийн засаг 2019 оны түвшинд эргэж хүрэхэд наанадаж хоёр жил шаардлагатай гэж АХБ үзэж буй. 

Уул уурхайн салбарын дэлхийн хоёр дахь том компани, Монголын хамгийн том хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак ажлаа өгч байгаа нь том дуулиан болж байна. Түүний гаргасан алдааг давтахгүй гэж “Би Эйч Пи”-гээс эхлээд бусад гигантууд тун ч хянуур үзэж байгаа бол монголчуудын хувьд Оюутолгойд маань яаж нөлөөлөх бол хэмээн битүүхэн тандацгаах аж. Зургаан сарын дараа томилогдох шинэ захирлын гарт Оюутолгойн ирээдүй бий гэдэг нь ойлгомжтой. 

Агуулга

  • Бодлого

    Г.Ёндон: Лиценз олголтыг ил тод болгож, цахимжуулна

    Хайгуулын тухай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад илүү олон талбай оруулах ёстой.

    Хуудас 36

  • Үзэл бодол

    “Рио Тинто”-гийн захирал солигдох нь Засгийн газарт ашигтай юу?

    Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак ирэх гуравдугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон.

    Хуудас 40

  • Жиг жуг

    Армандо Торрес “эхэлсэн ажлаа дуусгана”

    Түүний гэрээний хугацаа тодорхойгүй байгаа ч гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, эхний хүдрээ олборлох хүртэл албандаа үлдэхээр болжээ.

    Хуудас 44

  • Зах зээл

    Нүүрсний хувьцаанууд унаж, алтных өсөлттэй байна

    Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын уул уурхайн компаниудын хувьцааны ханш эрдэс түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааран нэлээд өөрчлөлттэй байна.

    Хуудас 52

  • Ковид-19

    Ч.Чинбат: Манай компани ганц ч ажилтнаа халаагүй

    Нүүрсний экспорт эхний хоёр улирал зогсонги байдалтай байсан. Үндсэндээ дөрөв­дүгээр сар хүртэл тэг зог­солт хийсэн.

    Хуудас 54

  • Экспорт

    Хятадын өвөл айсуй

    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал хэл амтай эхэлсэн ч Монголын коксжих нүүрс ногоон гарцтайгаа үлдэж байх шиг байна.

    Хуудас 56

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine