image

Редакцийн зурвас

Үнэнд гүйцэгдэв

УИХ-ын сонгуульд МАН дахин ялалт байгуулж, үнэмлэхүй олонхын суудал авлаа. У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдаар томилогдож, Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын гишүүдээ томиллоо. 

Шинэ Засгийн газар ирэх жилүү­дэд хүнд ачаа үүрч, амаргүй асуудлууд шийдэх шаардлагатай болно. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд ард түмнээс нууж ирсэн үнэнтэйгээ нүүр тулж, эвлэрэхээс өөр гарц тэдэнд үгүй. Сангийн сайдаар дахин томи­­логд­сон Ч.Хүрэлбаатар тун удахгүй ээлжит бус чуулганаар улсын төс­вийг тодотгох болно гэдгээ ичихгүй зарлав. 2020 онд эдийн засаг амаргүй байх учир төсвийн орлого, зарлагаа танах шаардлагатай гэдгийг эдийн засагчид аль 10 дугаар сард хэлж л байсан. Коранавирус дэгдэж, хөл хорио тогтоох үед ч ахин дахин учирлаж байсансан. Сонгуулиа бодсон Сангийн сайд тоогоогүй нь үнэн. Төсөв тодотгох ямар ч шаардлага байхгүй гэж ердөө хоёрхон сарын өмнө ч мэдэгдэж байв. Үнэнд гүйцэгдэнэ гэдэг энэ. Угтаа амин хувиа хи­чээ­сэн энэ үйлдлийнх нь төлбөр Монголын мянга мянган компаниуд, хөдөлмөрчдийн ажлын байр, орло­гоор төлөгдөж байгаа нь бас үнэн. 

Хятад улс “Ковид-19” цар тахлыг богино хугацаанд дарж, улмаар эдийн засгаа идэвхжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа огцом нэмж, гангийн үйлдвэрлэлээ сэргээх нь тодорхой болов. Тус улсын гангийн үйлдвэрлэл сэргэхтэй зэрэгцэн төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт ч нэмэгдэж байна. Бразилд цар тахал хүчтэй дэлгэрч байгаагаас төмрийн хүдрийн гарц нь буурч, түүний орон зайг эзлэхээр Австрали экспортоо 10 гаруй хувиар нэмэгдүүлж байна. Нөгөө талд Австрали-Хятадын харилцаа хүйтэрч байгаа нь Хятадын түүхий эдийн хангамжийн сүлжээнд Австралийн орон зай хумигдаж болзошгүйг илтгэж байна. 

Эрдэс түүхий эд дээр суурилсан эдийн засагтай улсууд зах зээлд гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд мэдэрч, орон зайгаа тэлэхэд хамаг анхаарлаа хандуулж байна. Харамсалтай нь бид дэндүү хойрго аашилж байгаа нь боломжийг алдаж байгаагаас ялгаагүй юм. Эхний таван сард коксжих нүүрсний экспорт 60 хувиар буурч, оны төгсгөлд алдагдлаа нөхөх магадал улам л алсарч байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал, зээлийн чанаргүйдэл, ажлын байрны цомхотгол гээд түмэн асуудал энэ зуны үерийн ус шиг л халгиж, цалгих болно. Шинэ УИХ, шинэ Засгийн газар хэн нэг сүнс сүүдэр, ард түмэндээ гомдож, тунирхах, асуудлыг танин мэдэх цаг хугацаа байхгүй гэдгийг хэр хурдан ойлгохоос хямралыг хэр богино хугацаанд гэтлэх нь шууд хамаарна. 

Эцэст нь энэ удаагийн парламентад уул уурхайн салбарынхан чамгүй олон суудал авсныг сонирхуулъя. Бүлэг байгуулах хэмжээний суудалтай тэд салбарын бодлого оновчтой томьёолж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хууль эрхзүйн орчноо тогтвортой байлгахад чармайлт гаргана гэдэгт найдна. Үгүй бол “өнгөрсөн үеийн” популистуудын төлөөлөл дахин парламентад заларчихсан шүү.  

Агуулга

  • Сонгууль 2020

    Уул уурхайн салбарынхан УИХ-д “бүл нэмэв”

    УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд уул уурхайн салбарын төлөөлөл болсон найман эрхэм УИХ-д сонгогдлоо.

    Хуудас 30

  • Дэд бүтэц

    ТТЦС-ын ирээдүй буюу “Болохгүй бол бонд босгоно”

    Монголын Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулахаар дахин “амлан авлаа”.

    Хуудас 34

  • Бизнес

    Уул уурхайн чанаргүй зээл их хэмжээгээр өсөв

    Хөл хорио нь бизнесүүдийн ашиг орлогооос гадна банкуудын зээлийн чанарт ч нөлөөлж эхлээд байна.

    Хуудас 36

  • Зах зээл

    Хятад дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмж, гангийн үйлдвэрлэлээ дэмжинэ

    Гангийн үйлдвэрлэлийн гол хоёр түүхий эдийг экспортлогч Монгол Улсын хувьд энэ нь томоохон боломж. Гэхдээ ...

    Хуудас 40

  • Эдийн засаг

    Төлбөрийн тэнцлийн тэнцвэрийг хангах үүргийг уурхайчид үүрнэ

    Монгол Улс төлбөрийн тэнцлийн статистик үзүүлэлтийг бүртгэж эхэлснээс хойш хамгийн том алдагдалтай таван сар энэ онд тохиолоо.

    Хуудас 44

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine