image

Редакцийн зурвас

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Ковид-19 цар тахал дэлхийн эдийн засгийг урьд байгаагүйгээр агшихад хүргэж байна. Эдийн засаг нь сүүлийн 30, 40 жил зөвхөн өсөж байсан Хятад, Австрали улс оны эхний улиралд анх удаа хасах дүн харлаа. Газрын тос, хөрөнгийн зах зээл маш богино хугацаанд огцом унасан нь бас л өдгөө амьд сэрүүн байгаа хэний ч харж байгаагүй үзэгдэл болов. 

Харин Монгол Улс сонгуульдаад тун ч завгүй. Сонгууль болдгоороо болж, аль нэг нам нь ялж л таарна. Ялсан нам эдийн засгийн хямралыг зогсоох, өсөлтийг бий болгох хүндхэн ачаа үүрнэ. Сонгууль хүртэлх хугацаанд эрх баригчдын ярьж хэлж байсан нөхцөл байдал, тоо сонгуулийн дараа орвонгоороо өөрчлөгдөх болно. Тэд ч мэдэж байгаа. Байгаа бүхий л халаасаа сэгсэрсэн У.Хүрэлсүхэд улайсан данс л үлдэж байна. 

Цар тахлын хямралын эсрэг Монголын “зэвсэг” юу байх бол гэдэг хамгийн сонирхолтой асуулт. Ямар ч байсан Оюутолгойг зогсоочихсонгүй. Нүүрсний экспорт огцом агшиж байна. Монгол Улсын хувьд хямралыг даван гарсан ганц туршлага нь том төслүүдийг хөдөлгөх байдаг. МАН, АН-ын мөрийн хөтөлбөрийг харвал ойрын хугацаанд хэрэгжүүлэх том төсөл даанч байхгүй. Нөгөө л Оюутолгой, Тавантолгой, газрын тос боловсруулах үйлдвэр ... гэсэн сүүлийн гурван сонгууль дамнан ярьдаг төслүүд энэ удаад ч зурайж байна. Хаа очиж АН хямралын эсрэг бодлого боловсруулж, богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдгээ зарлажээ. Өөр хүлээх төсөл хөтөлбөр алга.

УУХҮЯ, Монголбанк хавьцаанаас хэр хэмжээндээ таарсан хямралын эсрэг “зэвсэг” бэлдсэн сурагтай байна. Аргаа ядахдаа авдрын ёроолоо ухдаг эмээ шиг л алтны салбарыг тойглох нь ганц шаанс хэмээн Төв банк, төрийн яам хоёр үзэж байгаа бололтой. 2013-2016 оны төлбөрийн тэнцлийн хямралыг зөөлрүүлэхэд алтны салбарыг тэтгэх бодлого үр дүнгээ өгсөн. 2017 оноос хэрэгжсэн “Алт-2” хөтөлбөр энэ жил дуусгавар болох учиртай ч уг хөтөлбөрийн амин сүнс болсон компаниудыг эргэлтийн хөрөнгөөр дэмжих бодлого нь хөтөлбөрийн төгсгөлд хэрэгжихээр яригдаж байна. Жилийн 3 хувийн хүүтэй, 500 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилтийг алтны компаниудад олгосноор дундарч байгаа алтны нөөцийг нэмэгдүүлж, ирэх жилүүдэд алт олборлолт өснө хэмээн тооцоолжээ. Хямралын үед алт олборлох гэдэг нь америк доллар хэвлэж байгаагаас ялгаагүй чухал ач холбогдогдолтой юм. Тиймээс ч сонгуулийн дараа бүрдэх Засгийн газар алтны салбарт анхаарлаа хандуулах нь нүүрсний экспортыг нэмсэнтэй дүйх хэмжээний ач холбогдолтой гэдгийг ойлгох биз ээ.  

Агуулга

  • Бодлого

    Алтанд найдахаас өөр сонголтгүй

    Энэ том хямралын давалгаанаас жижиг эдийн засгаа хамгаалах нэн тэргүүний алхам нь валютын нөө­цөө арвижуулах.

    Хуудас 32

  • Ярилцлага

    Хөрөнгө оруулалтаа төрийн дэмжлэггүйгээр шийдэх боломжтой

    Алт олборлогч “Жи Энд Юу Голд” компанийн захирал Г.Чинтөмөртэй ярилцлаа.

    Хуудас 38

  • Хайгуул

    Автсрали хайгуулыг эрчимжүүлж шинэ рекорд тогтоохыг зорьж байна

    Австралийн алт олборлогчид ирэх жил Хятадын тэргүүллийг булаах зорилт тавьжээ.

    Хуудас 44

  • Cонгууль -2020

    Намуудын өрсөлдөөний хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарт

    УИХ-ын сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч өрсөлдөж байна.

    Хуудас 48

  • Зах зээл

    Коронавирус ба төмрийн хүдрийн парадокс

    Дэлхийн эдийн засгийн агшилтыг төмрийн хүдэр амжилттай сөрж байна.

    Хуудас 56

  • Түүхий эд

    Нүүрсний экспорт 9 сая тонноор тасалдаж байна

    Цар тахлаас үүдэн уул уурхайн экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллараар буурчээ.

    Хуудас 62

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine