image

Редакцийн зурвас

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Монголын экспортын нүүрсний уурхайнууд зогсонги байдалд ороод гурав дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Эхний дөрвөн сарын байдлаар ердөө 4.1 сая тонн нүүрс экспортолсон нь сүүлийн 10 жилийн хамгийн доод цэг юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК дөнгөж байгуулагдаж байх үед л нүүрсний экспорт ийм үзүүлэлттэй байсан бөгөөд 2014-2015 оны үнийн гүнзгий уналтын үеэр ч нөхцөл байдал өнөөдрийнхөөс хавьгүй дээр байв. Товчхондоо Монголын экспортын нүүрсний салбар гүнзгий хямралд живж эхэлж байна.

Экспортын нүүрсний салбар валютын нөөц, төсвийн орлого, ажлын байр, худалдан авалт гээд эдийн засгийн маш том гинжин хэлхээний эхлэл цэг байдгаараа онцлог. Нүүрснээс орох татварын орлого хэдийн зуу зуун тэрбумаар тасалдаж, энэ онд 1.5 их наяд төгрөгийн татвар төлж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Үүнээс гадна нүүрсний экспортоос олдог 3 тэрбум ам.доллар багадаа нэг тэрбумаар тасалдахаар байна.

Нүүрсний экспорт тасалдаж байгаагийн хамгийн эхний цохилтыг ГВАН, төгрөгийн ханш хүртэж байна. Эхний улиралд бараг 1.1 тэрбум ам.долларын интервенц хийсэн ч ам.долларын ханш 2 орчим хувиар чангарчээ. Сонгууль хүртэл долларын ханшийг барихаар хамаг байдгаараа мэрийж байгаа ч сонгуулийн дараа бид бүгд долларын ханшийн чөлөөт нисэлтийг үзэх нь дамжиггүй биз ээ. 10 хувь, 20 хувь уу гэдэг л сонин байна. Asia Mining Magazine өмнөх жил, өнгөрсөн сонгуулиудын дараа ам.долларын ханш хэрхэн нисэж байсныг сөхөн сануулж байна.

2018 оны мэдээллээр экспортын нүүрсний салбарт ойролцоогоор 8000 гаруй ажлын байр байна. 20 гаруй хувь нь орон нутгийн иргэд. Экспорт зогссоноор компаниуд хагас цалинтай чөлөө өгөх, цалингүй амраах байдлаар өнгөрсөн 3 сардаа аргацааж байгаа ч цаашид нөхцөл байдал хурдацтай сэргэхгүй энэ олон мянган ажлын байр эрсдэлд орох нь тодорхой байна. Тэр дундаа Өмнөговийн иргэдэд энэ нь хүндээр тусах болно. Asia Mining Magazine экспортын нүүрсний салбарыг дагасан эдийн засгийн гинжин хэлхээний нэгээхэн хэсэг ямар байдалтай байгааг энэ удаагийн дугаартаа хөндөж байна. Нүүрсний хямралын нүсэр дарамтыг тэсэж гарч чадах уу, бид?

Дэлхийн түүхэнд анх удаа газрын тосны ханш үнэгүйдэж, бүр -40 ам.доллар болсныг бүгд харлаа. Маш ойлгомжтой зүйл бол дэлхийн хамгийн их газрын тос хэрэглэгч зах зээлүүд бүгд хөл хорионд орж, хэрэглээ илт буурсан бол харин топ үйлдвэрлэгч улсуудад Коронавирус харьцангуй бага тархалттай байна. Харин монголчуудын хувьд үүнийг шатахууны үнэ буурах нь гэж хүлээж авч байна. Мэдээж шатахууны үнэ 1000 төгрөг ч байх боломжтой ч газрын тосны үнэ буурах нь Монголд ашигтай, алдагдалтай аль нь болохыг судалж тооцох нь чухал юм. Бид багахан тооцоо хийснээ уншигч Танд хүргэж байна.  

Агуулга

  • Үзэл бодол

    “Эрдэнэс Тавантолгой”-н IPO дараагийн Ерөнхий сайдаа хүлээж байна

    Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанид хөрөнгө оруулалт татах шийдвэрээсээ буцлаа.

    Хуудас 32

  • Зах зээл

    Газрын тосны уналтаас хүртэх Монголын ашиг ба алдагдал

    5-6 дугаар сард АИ92 автобензиний ханш литр тутам нь 1000 төгрөгөөс ч хямд болох төлөв гарч байна.

    Хуудас 34

  • Эдийн засаг

    Тэрбум долларын интервенц хийсэн ч долларын ханш чангарсаар байна

    Монголбанк он гарснаас хойш нэг тэрбум 68 сая ам.долларын интервенц хийгээд байна.

    Хуудас 38

  • Ковид-19

    Экспортын нүүрсний салбарын эрээн бараан төрх

    Монголын орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг нүүрсний салбарын экспорт 2.7 дахин буураад байна.

    Хуудас 44

  • Ковид-19

    Үндсэн ажилтнуудын цалинг бууруулахгүй байхыг зорьж байна

    Монголын Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой ярилцлаа.

    Хуудас 46

  • Ковид-19

    Нүүрс олборлолт удааширч хэзээ ч зогсож магадгүй байна

    Хишиг Арвин Индустриал” компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал М.Тулгаттай ярилцлаа.

    Хуудас 47

  • Ковид-19

    Нүүрс экспортлогч уурхайнуудад 8,000 хүн ажиллаж байна

    Нүүрс экспортын компаниудын үйл ажиллагаа удаан хугацаанд саатвал Өмнөговь аймгийн иргэд хамгийн олноор ажлын байраа алдаж болзошгүй байна.

    Хуудас 48

  • Ковид-19

    Нүүрс тээвэрчдийн 90 хувь нь ажилгүй болов

    Ашиггүй уртын тээвэрт Монгол компани, тээвэрчид тунаж үлджээ

    Хуудас 50

  • Ажлын байр

    Тахалд нэрвэгдсэн хөдөлмөрийн зах зээл

    Цар тахлын эрсдэл намжиж, хяналтад орсны дараа, ажлын байр сэргэх нөхцөлийг Засгийн газрууд хэр бүрдүүлэхээс их зүйл хамаарна

    Хуудас 54

  • Мэдээ

    King & Spalding хуулийн фирм Арбитрт Засгийн газрыг өмгөөлнө

    King & Spalding фирм нь 130 жилийн түүхтэй.

    Хуудас 56

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine