image

Редакцийн зурвас

Өсөлт биш агшилтын тухай

Ковид-19 цар тахал дэлхийн эдийн засгийг бүхэлд нь агшихад хүргэж байна. Хоёр сарын өмнө хямралын тухай ярих эрт байна, Хятад даваад гарчихвал асуудалгүй хэмээн нөлөө бүхий эдийн засагчид, томоохон банкууд дүгнэж байв. Харин өнөөдөр дэлхийн нийт эдийн засаг бүхэлдээ агших талаар эхний таамгууд гарч байна. 30 гаруй жилийн турш 6 хувиас дээш өсөж ирсэн Хятадын эдийн засаг хамгийн ихдээ л 1 хувиар өсөх байх гэсэн хэтэрхий гутранги хэрнээ бодитой хүлээлт зах зээлд ноёлж байна. Хэрэв санаж байвал 2014-2015 онд Хятадын эдийн засгийн өсөлт 7 хувиас 6 хувь болох талаар яригдаж эхлэхэд дэлхийн санхүү, эрдсийн зах хүчтэй доргиж байсан билээ. Тэгвэл одоо төсөөлж байсан 6 хувийн өсөлт нь нэг хувь болтлоо доошлох гэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүчирхэг хөдөлгүүр ийн доголдож байгаа бол Америк, Европ гээд бусад том эдийн засгууд агшилтаа хэрхэн бага байлгах талаар толгойгоо гашилгаж байна.

Хямралын жор үндсэндээ тодорхой болсон. “Их хөл хорионы хямрал” гэж тодотгож байгаа нь ч учиртай. Дэлхийн хамгийн том 10 эдийн засаг бүхэлдээ хөл хорионд орж байгаа нь эрэлт, нийлүүлэлтийн хомстол, үйлдвэрлэл үйлчилгээний зогсолт, ажилгүйдлийг бий болгож байна.

Дээрхээс харахад Монголын ДНБ-ий гол багана болсон үйлчилгээний салбар, аялал жуулчлал, уул уурхайн салбар хамгийн том цохилт авах нь ойлгомжтой. Эхнээсээ хүнд байдалд орсноо ч хүлээн зөвшөөрч байна. Нүүрсний экспортыг эхлүүлсэн ч хилээр нэвтэрч чадахгүй байгаагаас гол экспортлогчид ажилчдадаа цалинтай чөлөө, ээлжийн амралтыг нь өгч байна. Эхний улиралд нүүрс, зэсийн экспортоос 544 сая ам.доллар алдсан бол эхний гурван сард уул уурхайн татварын орлого 247 тэрбум төгрөгөөр тасрав. Хоёрдугаар улиралд ч дээрдэхгүй нь тодорхой болж байгаа энэ үед Монголын эдийн засаг өсөлтийн тухай биш агшилтын тухай ярих шаардлагатай болж байна. 

Засгийн газрын боловсруулсан хямралын эсрэг 5.1 их наяд төгрөгийн багц аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг л болох биз. Уг нь байгаа бүхий л боломжоо шавхсан юм, Сангийн сайд. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Засгийн бодлого хэнд илүү наалдаж, хэний бизнесийг илүү дэмжих вэ гэдэг нь цухуйж байна. Ямар ч байсан байдгаа баран бизнес эрхэлж байгаа ЖДҮ-чдэд лав наалдахгүй.

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарыг хориглож, бизнесийг боож, хувийн хэвшлийг хавчаагүй байсан бол өдийд илүү бяртай, илүү том дуугарч суух байсан ч юм бил үү. Одоо ч оройтоогүй.  

Агуулга

  • Ковид-19

    Хямралын жор тодорхой ч Монголын орц хүрэлцэхгүй

    Энэ удаагийн хямрал бол эрэлт, нийлүүлэлт, хүлээлт, санхүүгийн салбар гээд дөрвөлсөн шалтгаантай хямрал.

    Хуудас 32

  • Бизнес

    Коронавирус ба уул уурхайн компаниуд

    Ковид-19 цар тахлын хүндрэлээс болж ихэнх аж ахуйн нэгж санхүүгийн хувьд эрсдэлд ороод байна. Уул уурхайн экспортлогч компаниудаас нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.

    Хуудас 36

  • Зах зээл

    Эрдсийн төлвийг таамаглах боломжгүй

    “Хөгжиж буй эдийн засагтай орнуудаас гарсан хөрөнгийн урсгал нь дэлхийн санхүүгийн хямралын үеэс хол давсан дүн” гэж ОУВС-гийн Тэргүүн Кристалина Георгиева мэдэгдсэн юм.

    Хуудас 44

  • Эдийн засаг

    Коронавирус ба Засгийн газрууд

    Гурван төрлийн арга хэмжээ авах хэрэгтэй байгааг ОУВС-гаас Засгийн газруудад уриалж байна.

    Хуудас 48

  • Байр суурь

    Засгийн газар хүүгүй зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Гэвч...

    Монголын эдийн засагчид, судлаачид, бизнесийн байгууллагууд хямралд санаа зовниж дуугарч эхлэв.

    Хуудас 52

  • Түүхий эд

    Ялахын төлөө бус үлдэхийн төлөөх үнийн дайн

    Саудын Араб үнэ хямдруулсныг даган хүчтэй уналт зах зээл дээр ажиглагдсан нь 1991 оны Булангийн дайнаас хойш нэг өдөрт гарсан хамгийн том “сүйрэл” байлаа

    Хуудас 56

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine