image

Редакцийн зурвас

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Хятадын нүүрсний эрэлтийг хангах уралдаан тооноос чанарт шилжиж байна. Тоос татуулан, шороо хийсгэн шороон замаар нүүрс зөөдөг үе мөдхөн ард үлдэх нь. Хятад улс байгаль орчныг хамгаалах цогц бодлогын хүрээнд импортын гэлтгүй дотоодын нүүрс олборлолт, тээвэрлэлтдээ шинэ стандарт тавьж байна. Нүүрсийг битүү агуулахад хадгалах, чингэлгээр тээвэрлэхээс эхлээд үнслэг байдал болон хүхэрлэг хийн хатуу дүрэм тогтоож байгаа болохоор нийлүүлэгчид тэрхүү дүрэмд нийцэж байж өрсөлдөх эрхтэй болж байна. Үгүй бол коксжих нүүрсний импорт нь жилийн 70 сая тонноос хэтрэхээргүй гэдэг нь тодорхой болсон Хятадын зах зээлд Монголын нүүрс өрсөлдөх чадвараа алдах болно. 

2010-2012 онд Монголын нүүрсний экспорт цоо шинэ хуудас нээж, оргилдоо хүрч байв. Тухайн үед компаниуд үнийн өсөлтийг ашиглан хурдхан шиг нүүрс зарахаа урьтал болгож байснаас дунд, урт хугацааны стратегиа бодох хараа байсангүй. Үүний балгаа 2014-2016 онд хүртэж, цөөн том компанийг эс тооцвол нүүрсний салбар дампуурах дээрээ тулсан. Энэ алдаанаасаа суралцсан компаниуд ямар ч тохиолдолд өрсөлдөх чадвартай байх нь чухал гэдгийг сайтар ойлгосон нь сүүлийн хоёр жилд маш тодорхой харагдаж байна. 

2011 онд “Энержи Ресурс” компани Монголд анх удаа нүүрс нойтон аргаар баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан бол өдгөө нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийн тоо 18 болжээ. Хамгийн сүүлд МАК нойтон баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан бол “Өсөх Зоос”-ынхон өнөө маргаашгүй баяжуулсан нүүрс экспортлохоор зэхэж байна. Монголын компаниуд, хөрөнгө оруулагчид зах зээлд тэсэж үлдэх, өрсөлдөөнөөс хасагдахгүйн тулд хэр таарсан хэмжээндээ хөрөнгө оруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байгаа нь нүднээ ил. Гагцхүү тунхаг төдий төрийн бодлого бодит хөрсөн дээрээ бууж, бизнест дэмжлэг болж чадахгүй байгаа нь харамсалтай. Баяжуулах үйлдвэрийг дэмжих бодлогогүй, бас хөрөнгө оруулалтын таагүй орчин зэргээс хамааран компаниуд хангалттай сайн технологи бүхий үйлдвэр барьж чадахгүй байгаагийн уршиг хэдийнэ мэдрэгдээд эхэлж. 

Нүүрсний салбар Монгол Улсын эдийн засагт асар том дэмжлэг болж байгааг хоёрхон тооноос харж болно. Сүүлийн 15 жилд нүүрсний экспортын орлого 17 тэрбум ам.доллар давсан нь Засгийн газрын гадаадаас босгосон бондоос бараг дөрөв дахин их байна. Мөн сүүлийн хоёрхон жилд 2.1 их наяд төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Товчхондоо бол нүүрсний салбар төсвийн халаасыг зузаатгаж, төгрөгийн ханшийг барих Төв банкны бодлогод хамгийн том дэмжлэг болж байна гэсэн үг. 

Агуулга

  • Стратегийн орд

    Хоёр толгойн хорин тэрбум доллар

    Дүрмийг дахин тохиролцож дуусахад хоёр тал аль аль нь сэтгэл хангалуун үлдэх нь чухал

    Хуудас 34

  • Бодлого

    Алдаанаасаа суралцсан нүүрсний салбар

    Зүгээр ухаад ачаад гаргадаг цаг үе өнгөрөөд байгааг нүүрсний салбарынхан хэлж байна.

    Хуудас 36

  • Инфографик

    Монгол Улс дахь нүүрс баяжуулах үйлдвэрүүд

    Хуудас 40

  • Ярилцлага

    Нүүрсэнд тавьж байгаа Хятадын шаардлага улам чангарч байна

    “Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаттай ярилцлаа.

    Хуудас 42

  • Эксперт

    Баяжуулсан нүүрсний гарцыг нэмэгдүүлдэг сайн, шинэ технологи хэрэгтэй

    Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач М.Базаррагчаатай нүүрсний салбарын баяжуулах үйлдвэрүүдийн талаар ярилцлаа.

    Хуудас 42

  • Ярилцлага

    Зах зээлд өрсөлдөхийн тулд нүүрсээ баяжуулахаас аргагүй болж байна

    "Big Mogul Coal & Energy” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Б.Батмөнхтэй ярилцлаа.

    Хуудас 50

  • Үзэл бодол

    Салхитын тухай төөрөгдөл

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэл­ийн авто замын тат­вараас өөр орлогогүй компани бонд босгоход нь итгэл үзүүлж худалдаж авах хөрөнгө оруулагч хэд байх бол.

    Хуудас 54

  • Экспорт

    Уул уурхайн салбарын олсон мөнгө багадаагүй

    2019 онд ганцхан төмрийн хүдрийн экспорт гэхэд 576 сая ам.доллар байгаа нь 1995 оны нийт экспортоос даруй 100 сая ам.доллараар их гэсэн үг юм

    Хуудас 56

  • УУХҮЯ-ны мэдээ

    “Газрын ховор элемент” хөтөлбөр боловсруулжээ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Газрын ховор элемент” хөтөлбөрийн төслийг Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмын дагуу боловсруулаад байна.

    Хуудас 58

  • Эрэмбэ

    ТОП 50 компанийн үнэлгээ их наяд ам.долларт дөхөв

    Уул уурхайн салбарын дэлхийн топ 50 компанийг тэдний зах зээлийн үнэлгээг нь үндэслэн эрэмбэлснийг mining.com танилцуулж байна.

    Хуудас 60

  • Зах зээл

    Боломж, сорилт

    Хятадын зах зээл ойрын жилүүдэд чамгүй олон сорилттой тулгарах болно.

    Хуудас 64

  • Төсөв

    Төсвийн орлого төлөвлөсөнд хүрсэнгүй

    Газрын тосны орлогыг тооцоогүй уг дүн нь төлөвлөснөөс 380 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан гэсэн үг.

    Хуудас 66

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine