image

Редакцийн зурвас

Уул уурхайн салбараас ихийг хүлээх хэрэггүй

Ирэх оны эдийн засгийн төлөв байдал тийм ч таатай байхааргүй дүр зураг ажиглагдаж байна. Төсвийн өндөр алдагдал, төгрөгийн ханшийн уналт, улс төрийн сонгууль, уул уурхайн салбарын уналт гээд бизнес эрхлэгчдийн хувьд таатай зүйл тийм ч олонгүй байх нь. Тэр дундаа уул уурхайн салбарын гадаад, дотоод нөхцөл байдал өнгө алагласан байх урьдчилсан таамгийг зах зээлийн шинжээчид эхнээсээ гаргаж байна.

Монголын эдийн засагт шууд нөлөө үзүүлэх түүхий эдийн гадаад зах зээл үндсэндээ Хятад-Америкийн худалдааны маргаанаас хамаарахаар байна. Хэлэлцээр амжилттай өрнөж байгаа мэдээллийг хоёр талаас өгч, он гараад эхний шатны хэлэлцээрийг баталгаажуулж гарын үсэг зурах тов гараад байгаа. Энэхүү сайн мэдээг дагаж Монголын экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ огцом өсөж, сүүлийн долоон сарын дээд цэгт хүрлээ. Гэхдээ нөхцөл байдал хэрхэн эргэх, Д.Трампын импичмент Конгресс дээр яаж шийдэгдэх гээд тодорхойгүй зүйл даанч олон тул итгэж найдахаасаа эргэлзэж, тээнэгэлзэх нь илүү харагдана, зах зээлд.

УИХ-аас Оюу толгойн Гэрээнүүдийг цуцлахгүй, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх чиглэлийг Засгийн газарт өгсөн тогтоол батлагдсан нь ойрын жилүүдэд сонстоогүй сайн мэдээ байх. Гэхдээ уг тогтоолыг нарийн анзаарвал тодорхойгүй хийгээд шийдэлд хүрэхэд хэцүү зүйл хэд хэд байна. Манай сэтгүүл уг тогтоолын тухай, цаашид үргэлжлэх процессын тухай дэлгэрэнгүй нийтлэлийг хүргэж байна.

Оюу толгойг эс тооцвол дотоодын уул уурхайн салбарт өөдтэй зүйл даанч хомсхон. Эдийн засагчдын таамаглаж, бидний сануулсан ёсоор Хятад улс нүүрсний импортоо хязгаарлаад эхлэв. 42 сая тонныг экспортлох мөрөөдөл замхарлаа. Азаар ч гэх үү, нүүрсний үнэ өндөр байсан тулдаа Сангийн яамны батлуулсан төсөв ашигтай гарч байна. Ирэх онд гангийн үйлдвэрлэл буурах, коксын үйлдвэрүүдийн нөөц өссөн зэрэг суурь шалтгаанаар нүүрсний зах зээл агших хандлагатай байна. Харин манай Сангийн яам үүнийг үл тоон, итгэл найдвар өвөртөлсөн төсвөө батлууллаа.

Хамгийн сүүлд Засгийн газар хайгуулын тусгай зөвшөөрлийг бүтэн жилийн хугацаанд шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Уул уурхайн салбарт бугшсан асуудлуудыг цэгцлэх үүднээс гэсэн үнэн хэрнээ зөв тайлбартайгаар гарч байгаа уг шийдвэр бодит амьдрал дээр харин биеллээ олох эсэх нь эргэлзээтэй. Байгааг нь цуцалж, шинийг олгохгүй гэх Засгийн газрын бодлого гадаадын хөрөнгө оруулагчдын хямралаас зугтаах хандлагатай давхацсанаар Монголын уул уурхайн салбарыг бүхэлд нь царцаах нь харин тодорхой биз ээ. Тиймээс Монголын хувьд уул уурхайн салбараас ихийг хүлээх хэрэггүй болж байна. Ядаж Оюу толгой нь зогсоогүй нь яамай даа. 

Агуулга

  • Үзэл бодол

    “Оюу толгой” тайвшрах болоогүй

    УИХ-ын тогтоолын заалтуудыг задалж үзвэл Засгийн газарт ямар ч “ааш” гаргаж болохуйц эрх мэдлийг нь өгсөн, хэрэв тохиролцохгүй бол УИХ дахин авч хэлэлцэж ч болзошгүй юм байна гэж ойлгож болохоор байна.

    Хуудас 26

  • Бодлого

    Өрийг дахин санхүүжүүлэхэд бодох зүйл

    Moody’s агентлагаас “Монгол Улсын эдийн засаг мөчлөгийн оргил үеэ өнгөрөөж байна. Цаашид одоогийн өсөлтийг 5-6 хувь тогтворжуулах бодлого, алхам хэрэгтэй” хэмээн зөвлөсөн.

    Хуудас 30

  • Бодлого

    Аваргуудын сүүдэрт Монгол цэцэглэх боломж бий юү?

    Зарим улс “Замаа тавих уу, эсвэл зам дээгүүр явах хүнээ бэлдэх үү” гэдэг хүндхэн сонголтын өмнө иржээ

    Хуудас 34

  • Татвар

    АМНАТ-ийн асуудал дуусаагүй

    Ч.Хүрэлбаатар сайдын нэг толгойн өвчин намдаж, АМНАТ төлөгчдийн тоо нэмэгдэж, татварын бааз суурь тэллээ. Гэхдээ үүгээр бүх асуудал шийдэгдэж байна гэвэл эндүүрэл.

    Хуудас 36

  • Үндсэн хууль

    Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөв

    Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч, Засгийн газар болон шүүх засаглалтай холбоотой томоохон өөрчлөлтийг хийсэн.

    Хуудас 38

  • Стратегийн орд

    Оюу толгойн Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орлоо

    1284 метрийн гүнд очиход ердөө хоёр минут зарцуулах бөгөөд хоногт ойролцоогоор 2400 орчим зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай.

    Хуудас 40

  • Trending commodity

    Австрали ховор элементийн салбарыг хүчтэй дэмжинэ

    Австрали улс “Критикал түүхий эдийг дэмжих газар” байгуулав

    Хуудас 44

  • Зах зээл

    Хятадын нүүрсний гарц, импорт аль аль нь өсөв

    Өнгөрсөн бүтэн жилтэй харьцуулахад энэ оны нүүрсний импорт нь 10 гаруй хувь өсөх нь тодорхой болоод байна.

    Хуудас 46

  • Хэлцэл

    Худалдааны дайнд хэн ялав?

    Хятадын эдийн засгийн бодлогын зүүг үнэхээр хөдөлгөчихөв үү гэсэн асуулт урган гарч ирж байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна.

    Хуудас 48

  • Уурхайчин

    Говь нутагт ээнэгшин дассан байгаль хамгаалагч

    Оюу толгой” компанийн Хог хаягдлын менежментийн ажилтан Н.Мөнхбаярыг “Уурхайчин” буландаа урилаа

    Хуудас 50

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine