image

Редакцийн зурвас

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлттэй холбоотой дахин нэг асуудал уул уурхайн салбарыг бужигнуулав. Гайхсан, цочирдсон, юу болоод байгааг ойлгох гэсэн бизнесийнхэн хэдэн өдрийн турш бие бие рүүгээ утас цохицгоосон сурагтай. Уул уурхайн компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх шаардлагагүй гэж Үндсэн хуулийн цэц үзлээ гэсэн Сангийн сайдын мэдэгдэл завгүй ажилладаг уурхайчдыг гайхашруулсан нь энэ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр 1.3 их наяд төгрөгийн татварын орлого тасалдлаа, байгалийн баялаг ард түмний биш компаниудын өмч боллоо хэмээн мэдэгдсэн нь харин ойрд сонстоогүй популист мэдэгдэл болов. Угтаа бол ашигт малтмал олборлож буй уул уурхайн компаниудын хэн нь ч АМНАТ төлөхгүй гэж хэлээгүй, АМНАТ төлөх нь бидний үндсэн үүрэг хэмээн хариуцлагаа ухамсарлан мэдэгдэж байна. 

Асуудал хаанаас эхлэлтэй, хэн буруутай гэдэг нь маш ойлгомжтой харагдаж байна. Монгол Улс ашигт малтмалаа түүхийгээр нь экпортолсоор байх уу, эсвэл зөвхөн ашиглалтын лицензтэй компани л баяжуулах, боловсруулах үйлдвэр байгуулах эрхтэй байх уу гэдгээ дахин нэг ярилцаж, хуулиа салаа утгагүй нэг мөр батлах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

Том зургаар нь харвал Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байгаагийн тод жишээ энэ болж байна. Өмнө нь дурдсанчлан, Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлт анх удаа асуудал дагуулж байгаа нь энэ биш. 2017 онд орсон өөрчлөлтөөр лиценз шилжүүлэхтэй холбоотой татварыг 30 хувь болгож нэмсэн нь бас л асуудал үүсгэж, хөрөнгө оруулагчдыг бухимдуулсан. Удахгүй БОАЖЯ-ны санал болгосноор өөрчлөгдсөн бас нэг заалт асуудал үүсгэхийг үгүйсгэх аргагүй юм. Энэ мэтчилэн төсвийн орлогын ¼-ийг бүрдүүлдэг, эдийн засаг, бизнесийн өсөлтөд хамгийн том дэмжлэг болдог уул уурхайн салбарын “Үндсэн хууль”-ийг дархлаатай болгож, бүр өөр салбарынхны хүсэл сонирхлоор байнга өөрчлөөд байж боломгүй байна.  

 

Агуулга

  • Бодлого

    Роялти тойрсон маргаанд Сангийн яам, УИХ буруутай

    АМНАТ-тэй холбоотой хуулийн өөрчлөлт хэзээнээс эхэлсэн, Үндсэн хуулийн цэц ямар үндэслэлээр цуцалсан талаар тодорхой мэдээллийг энэ удаад хүргэж байна.

    Хуудас 36

  • Төсөв-2020

    Нүүрсэнд “хайр” зарласан Сангийн яам

    Уул уурхайн салбараас орох орлогыг ашигт малтмалын төрөл бүрээр нь ангилж харвал зэс, нүүрс хоёр нийт орлогын 83 хувийг бүрдүүлэхээр байна.

    Хуудас 42

  • Ярилцлага

    Уул уурхайг зогсоох нь амиа хорлохтой адил

    Эдийн засагч, Монгол Улсын их сургуулийн профессор Ч.Хашчулуунтай уул уурхайн салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн тухай ярилцлаа.

    Хуудас 46

  • Зах зээл

    Хятадын коксжих нүүрсний эрэлт суларч байна

    Хятадын коксын үйлдвэ­рүү­дийн гарцын жилийн өсөлт нь импор­тын өсөлтийн дэргэд үл мэдэг буюу 3.2 хувиар өсжээ.

    Хуудас 50

  • Бизнес

    Хямралыг сөрөх төрийн бодлогыг “хайв”

    Гадаад гэхээсээ илүү дотоод эрсдэлдээ анхаарах хэрэгтэй гэдгийг Монголын хамгийн нөлөө бүхий эдийн засагчид анхааруулж байгаа юм.

    Хуудас 52

  • Ил тод байдал

    Тогтвортой ажиллах эсэх нь компаниудаас л хамаарна

    Монголын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг жагсаавал улс төрийн нөлөө, хууль эрхзүйн тогтворгүй орчин гэх мэтээр уртаас урт дараалал үүсэх нь ойлгомжтой.

    Хуудас 52

  • Ил тод байдал

    ТSM санаачилга Монголын уул уурхайн замын зураг байх боломжтой

    Канадын уул уурхайн ассоциацийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Бен Чалмерстэй ярилцлаа.

    Хуудас 54

  • Хэлэлцүүлэг

    Дотоод эрсдэл хамгийн том аюул...

    “Худалдааны дайн ба эдийн засгийн эрсдэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагчдын байр суурийг хүргэе.

    Хуудас 62

  • Trending Commodities

    Америкчууд газрын ховор элементийн эрэлд

    АНУ-ын аварга компаниудыг татаж чадвал Монгол Улсын хувьд олон бодлогыг огтлолцуулсан чухал явдал болно

    Хуудас 66

  • Уурхайчин

    “Оюу толгой”-н үндсэн бүтээгдэхүүн

    “Оюу толгой” компани зэсийн баяжмалаас гадна уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг олноор үйлдвэрлэдэг гэхэд болно. Тэгвэл тэдний нэг нь О.Энхсонор юм.

    Хуудас 70

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine