image

Редакцийн зурвас

10 жилийн ой, 20 жилийн балаг...

 

8, 9, 10 дугаар сар... Монголын уул уурхайн салбарын магадгүй хамгийн халуун өдрүүд өнгөрч байгаа болов уу. Онцлох үйл явдлууд ар араасаа хөвөрч байгаагаас хамгийн таатай нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний 10 жилийн ой юм. Энэ бол Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт зайлшгүй онцлох ёстой үйл явдал. Эдийн засгийн хямралд автсан Монголын Засгийн газар олон жил дуншсан Оюутолгойн гэрээг байгуулсан нь олон талаараа Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлснийг тоо баримтууд хангалттай гэрчилнэ. Харамсалтай нь, энэ цаг мөчид Оюутолгой төсөлтэй холбоотой төрийн шийдвэр гаргаж байсан өндөр албан тушаалтнууд “зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулсан...” хэргээр шүүхийн хаалга татаж байна. Арван жилийн турш популист улс төрчдийн амны зугаа, амьдралынх нь утга учир болж ирсэн Оюутолгой төсөл ээлжит сорилттойгоо нүүр тулж байгаа бөгөөд дахиад багадаа 50 жил ийм л замаар явах нь бас тодорхой биз. Төслийн хувь нийлүүлэгчид хэн хэнийхээ эрх ашгийг дээдэлж, тулгарсан бэрхшээлээ хамтдаа даван туулах нь юу юунаас илүү чухал юм. 

Энэ цаг үетэй давхцаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл уул уурхайн салбарт балаг тарьж болзошгүй болов. УИХ-ын Ажлын хэсгээс анхлан танилцуулсан төсөл дэх байгалийн баялагтай холбоотой заалт явцын дунд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн өргөжлөө. Нөгөө л популист улс төрчид байгалийн баялгийн үр өгөөжийг ард олонд шударга, хүртээмжтэй хуваарилах төрийн үндсэн үүргээ биелүүлээгүйн буруугаа Үндсэн хуульд нааж байх юм. Стратегийн ордыг ашиглахдаа түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно... гэсэн утга бүхий заалт нь энэ хэвээр батлагдвал ирэх 20 жилд уул уурхайн салбарт том балаг тарьж магадгүйг салбарынхан шүүмжилж байна. Үндсэн хуульд ингэж баталбал дахиад 20 жил өөрчлөх аргагүй болох юм... Тиймээс ч УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах дээрээ тулбал энэхүү заалтыг эргэн харах зайлшгүй шаардлагатай болж байна.

Засгийн газрын ирэх сонгуульд зориулсан популист шийдвэрүүд уул уурхайн салбарыг онилж байна. Хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах аян нь хэсэгтээ үргэлжлэх бололтой. Аяны ээлжит золиос нь Гацууртын орд. Сүүлийн 10 жилд УИХ, Засгийн газрын Гацууртын ордыг ашиглахтай холбоотой гаргаж байсан тогтоол шийдвэрүүдийг энэ Засгийн газар урчихаад Гацууртын ордын лицензийг цуцална хэмээн омогдоно. Хууль эрхзүйт төрийн эрүүл ухаанаар гаргасан шийдвэр биш гэдэг нь нэгэнт ойлгомжтой тул үүнийг олон нийтэд таалагдах гэсэн популизм гэж үзэхээс өөр аргагүй юм...

 

Агуулга

  • Үзэл бодол

    Оюутолгой: Олсноосоо ойлгох нь их 10 жил

    Гэрээг байгуулсан талууд, төслийн хувь нийлүүлэгчид 10 жилийн ойн талаар таг чиг өнгөрч байгаа нь хачирхалтай.

    Хуудас 30

  • Бодлого

    “Стратегийн орд” үндсэн хуульд залрах нь

    Стратегийн орд гэдэг ангиллаас татгалзаж, стратегийн бүтээгдэхүүн гэж томъёолох нь илүү оновчтой, зөв юм хэмээн эрдэс баялгийн салбарынхан ихээхэн шүүмжилдэг.

    Хуудас 34

  • Стратегийн орд

    Засгийн газар популизмынхаа төлбөрийг дийлэхгүй

    “Урт нэртэй” хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөрт 480 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гарч байсныг эргэн сануулах нь зөв байх.

    Хуудас 36

  • Коал Монголиа

    Өрсөлдөөнд ороогүй монгол нүүрс

    Монголын нүүрсний хамгийн гол сул тал нь дэд бүтэц биш үнэ хүнд багатай түүхий нүүрс гэдэгт буй.

    Хуудас 40

  • Mining CEO

    Тусгай зөвшөөрлүүдээ сэргээлгэж авна

    “Саусгоби Сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаттай ярилцлаа.

    Хуудас 46

  • Дисковер Монголиа

    Хайгуулын зөвшөөрлөө “харамлахгүй” бол боломж нээлттэй

    Энэ жилийн “Discover Mongolia”-д өмнөх жилүүдээ бодвол гадаадын хөрөнгө оруулагч олон ирсэн байлаа. Тэд Монголын уул уурхайн бодлого, боломж, улс төрийн нөхцөл байдлыг ихэд сонирхож байгаа нь илт.

    Хуудас 50

  • Уурхайчин

    Мэргэжлийн уурхайчдын шинэ үе Оюу толгойгоос төрж байна

    Түүнийг “Оюу толгойн Санждорж” гэдгээр нь тус уурхайд зочилсон хүн бүр андахгүй. Тэрбээр Оюу толгойн ордыг нээн илрүүлэх ажилд гар бие оролцож явсан нэгэн юм. Түүгээр зогсохгүй Оюу толгойг ашиглахад нэн шаардлагатай усны нөөцийг илрүүлж байжээ.

    Хуудас 54

  • Ярилцлага

    “Уурхайн хаалт 2020” олон улсын хурал Монголд болно

    Qualified Mining Consulting” компани нь “Уурхайн хаалт” олон улсын 14 дүгээр хурлыг Монголд зохион байгуулах эрхийг аваад байгаа юм.

    Хуудас 56

  • Ажлын байр

    Австралийн уул уурхайд 21 мянган шинэ ажлын байр бий болно

    Австралийн уул уурхай нь өмнөх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын өсөлтийн үеэс хойш үзэгдээгүй их шинэ ажиллах хүчний эрэлттэй учирч байна.

    Хуудас 60

  • Технологи

    Төмрийн олборлолтыг автоматжуулах өрсөлдөөн

    Австралийн төмрийн хүдрийн ихэнх уурхай байрладаг Пилбарад дэлхийн томчууд уурхайг автоматчилах төслүүдээрээ уралдаж байна.

    Хуудас 62

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/09

10 жилийн ой, 20 жилийн балаг...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine