image

Редакцийн зурвас

Монголоос битгий гараач ...

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд ердөө хоёрхон зүйл л хийх хэрэгтэй байдаг. Юун түрүүнд тэдний хүсэж буй ашгийг өгөх боломж байгаа эсэх хамгийн чухал. 2010- 2012 онд уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт, эрэлтийг дагаад тийм боломж манайд бий болсон. Хөрөнгө оруулагчид ч олноороо ирсэн. Мөнгөө бариад ирсэн хөрөнгө оруулагчийг хөөгөөд явуулчихгүйхэн шиг аргадаж, аль болох урт хугацаанд түншлэхийн тулд бодлогын болоод эрх зүйн тогтвортой орчинг хийж өгөх хэрэгтэй байдаг. Үүнийг нь өгч чадвал хоёр дахь боломжоо ашиглалаа гэсэн үг. Энэ хоёр хосолж байж гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж, улсын эдийн засагт сайнаар нөлөөлдөг. Хятад улс дээрх хоёр зүйлийг хоёуланг нь амжилттай хийж чадсаныхаа өгөөжийг хангалттай хүртэж буй улс. Мяньмар, Филиппин гээд Өмнөд Азийн улсууд ч ялгаагүй.

Харин манайд ашиг хийх боломж, тогтвортой орчин хоёул байна уу гэвэл үгүй. Ялангуяа тогтвортой орчин. Монголын хувийн хэвшлийнхэн, бизнесийн холбоод Монголд хөрөнгө оруулаач хэмээн гадны хөрөнгө оруулагчдыг урьж, тэдэнд улсаа таниулан сурталчилах ажлыг Засгийн газраасаа илүү хийдэг. Тод жишээ нь 17 дахь удаагаа зохиогдох гэж буй “Дисковер Монгол”, 9 дэх жилдээ болж буй “Коал Монгол” арга хэмжээ юм. Харин Засгийн газар нь орж ирсэн хөрөнгө оруулагчдыг хөөж туухдаа арай илүү ажиллаж байгаа мэт харагдана. Багадаа 5-10 жил, цаашлаад түүнээс ч олон жил Монголд ажиллахаар орж ирсэн хөрөнгө оруулагчдад Засгийн газар жил бүр ямар “сюрприз” барьсаар хэвшил шахуу болчихсон. Энэ жилийн хувьд бүр гурван ч “сюрприз” бариад байгаа нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн цуцлалт, Ерөнхий сайдын цэрэг армиа хөдөлгөж, байгаль дэлхийгээ хамгаална гэсэн сүржин мэдэгдэл. Мэдээж, Оюутолгой төслийн гэрээг цуцлах эсэхийг УИХ- аар шийдвэрлэхээр хүлээгдэж буй бол байгалийн баялгийг нийтийн өмч болгоно гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг гурав дахь “сюрприз” нь болж байна.

Дэлхийн уул уурхайн зах зээл тийм ч муу биш байна. Түүхий эдүүдийн ханш тогтвортой байж, эдийн засаг өсөлттэй байна. Байгалийн баялгаар арвин улсууд хөрөнгө оруулагчдыг татахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж буй бол Монголд харин эсрэгээрээ. Магадгүй манай төрийн бодлого, улс төрийн эрх мэдэлтнүүдийн шийдвэрүүдийг харах юм бол Монголд хөрөнгө оруулаач гэж шинээр хөрөнгө оруулагчдыг урих нь үнэндээ утгагүй санагдана. Харин байгаа хэдэн хөрөнгө оруулагчаа МОНГОЛООС БИТГИЙ ГАРААЧ... гэж ятгах нь чухал болж байх шиг байна. Австрали, Канад, Сингапурын цөөн хөрөнгө оруулагчид нь гараад явчихвал бид сүүлийн 10 жилийн ололт амжилтаа үгүй хийж, жинхэнэ утгаараа land locked улс болон хувирах нь ойлгомжтой.

Агуулга

  • Бодлого

    Засгийн газар хариуцлагатай уул уурхайг дэмжих болно

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

    Хуудас 34

  • Стратегийн орд

    “Оюутолгой” ирэх Засгийн газрын асуудал болно

    Хэрэв сонгууль хугацаанаасаа өмнө болбол Оюутолгой төсөл түүний хамгийн том “хохирогч” ч болохыг үгүйсгэхгүй.

    Хуудас 38

  • Онцлох

    Татвараа төлж, байгаль орчны шалгалтад бэлдээрэй

    Засгийн газар уул уурхайн компаниудыг шалгаж, “но”-той тусгай зөвшөөрлүүдийг цуцлах аянд мордчихлоо.

    Хуудас 44

  • Нүүрс

    Ж.Золжаргал: Экспортыг нэмэгдүүлье гэвэл Хятадтай ойлголцох шаардлагатай

    Хятад энэ жилийн төлөвлөсөн импортынхоо нэлээд хувийг хуримтлуулчихсан учраас цаашдаа эрэлт буурна.

    Хуудас 50

  • Зах зээл

    БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл Монгол руу ойртож байна

    Олон жилийн турш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хойно үлддэг байсан хойд бүс нутаг ийнхүү өсөлтийн төв цэг болж магадгүй байна.

    Хуудас 56

  • Дисковер Монголиа

    Б.Мөнхдөл: Хайгуулын салбарыг дахин нээх цаг нь болсон

    Дисковер Монголиа-2019” уул уурхайн чуулганы Зохион байгуулах хорооны дарга Б.Мөнхдөлтэй ярилцлаа.

    Хуудас 62

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine