image

Редакцийн зурвас

Байгалийн баялаг төрийн нийтийн өмч...

Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр IPO хийхэд дахин нэг алхам ойртлоо. Засгийн газрын тогтоолоор Зүүн Цанхийн уурхайг тусад нь салгаж, охин компанидаа эзэмшүүлэх замаар охин компанийнхаа хувьцааг олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгохоор шийдлээ. Найман жилийн өмнө ЭТТ-н IPO яригдаж байхад Цанхийн ордыг хувааж үзээд бүтэлгүйтэж байсан тэр түүх давтагдаж магадгүй юм. Жилдээ 7 сая тонн нүүрс олборлож экспортолж байгаа уурхайг хөрөнгө оруулагчид сонирхох уу, зах зээлээс хүссэн хөрөнгө оруулалтаа татаж чадах уу гэдэг эргэлзээтэй. Юутай ч ЭТТ-н IPO-г хийхээр зүтгэж буй УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар улс төр, эдийн засгийн олон ашиг сонирхол дундуур урагш нэг алхаж чадлаа.

Байгалийн баялаг төрийн нийтийн өмч мөн... Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Зөвшилцлийн ажлын хэсгийн томьёолж оруулахаар зэхэж буй тодорхойлолт. Одоо мөрдөгдөж буй Үндсэн хуульд байгалийн баялаг бол төрийн өмч мөн гэсэн байгааг ийн дэлгэрүүлэх талаар Ерөнхийлөгч, УИХ зөвшилцөж байна. Эцсийн шийд гараагүй. Ердөө ганцхан “нийтийн” гэдэг үг нэмэгдсэнээр Монгол Улсад байгалийн баялаг, ашигт малтмалыг ашиглах процесс орвонгоороо ч өөрчлөгдөж магадгүй байна. “Нийтийн” өмч л юм шиг нийтээрээ хэлэлцэж байж шийднэ, эсвэл нийтийн саналыг аваагүй болохоор зөвшөөрөхгүй ... гэх мэт тааж хэлэх аргагүй үйл явдал өрнөж, тогтоол шийдвэр гарч магадгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн 6.2 дахь заалт хэрхэн өөрчлөгдөж буй талаар судлаачийн нийтлэлийг Asia Mining Magazine онцолж байна. Олон нийтэд таалагдах гэж оруулж ирсэн ганц өгүүлбэр нь Монголын саалийн ганц үнээ болсон уул уурхайн салбарт хүнд цохилт ч болж мэдэхээр байна.

Цахилгаан машины хөгжил, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг даган сүүлийн хэдхэн жилд цэцэглэж буй бизнес бол батарейн үйлдвэрлэл. Зөвхөн цахилгаан авто машины батарейн зах зээл 25 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Жирийн нэг бараа бүтээгдэхүүнээс ялгаатай нь батарейн үйлдвэрлэл түүхий эдээсээ ихээхэн хамааралтай юм. Тиймээс ч томоохон үйлдвэрлэгчид найдвартай түүхий эдийн нөөцтэй батарей үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдэж байна. Энэ бол Монгол Улсад ашигт малтмалын түүхий эдээ ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гоё боломж. Зэс, цайр, лити гээд батайрейн үндсэн түүхий эд манайд хангалттай бий. Үйлдвэрлэлийн түүхий эд, борлуулах зах зээл, технологи бүхий хамтрагч гээд ямар ч үйлдвэрлэлд тэр бүр байдаггүй ховор боломж манай улсад байна.

Агуулга

  • Стратегийн орд

    Баруун Цанхи улс төрчдийн “халаасанд” үлдэв

    Засгийн газар нүүрсний өндөр үнэд ээлжит удаагаа “молигодуулав” бололтой.

    Хуудас 32

  • Бодлого

    Долоо дахин доройтуулж мэдэх өөрчлөлт

    Улмаар уул уурхайн салбар дахь алдаа, дутагдал бүрийг Үндсэн хуульд оруулснаар хямрал руу түлхэх эрсдэл үүсэж мэднэ.

    Хуудас 36

  • Mining CEO

    Овоотын төсөлд ^700 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

    “Аспайр Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очиртой ярилцлаа.

    Хуудас 44

  • Зах зээл

    Цахилгаан автомашин Хятадын таваарын эрэлтийг дэмжинэ

    Авто үйлдвэрлэлийн шинэ эрин нь ирэх арван жилд ашигт малтмалаар баян Чили, Австралийн уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувийг хоёр дахин нэмэгдүүлэхээр байна.

    Хуудас 52

  • Судалгаа

    Хятадын уурхайнуудын хүчин чадал нэмэгдэж байна

    2019 он гарсаар зөвшөөрлөө авсан шинэ уурхайнуудын хүчин чадал 110 сая тоннд хүрээд байгаа.

    Хуудас 64

  • Аж үйлдвэр

    Монголд батарей үйлдвэрлэх боломж

    Баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож байж л бид зэс, нүүрс дээр гаргасан алдаагаа давтахгүй, зайлсхийж чадна.

    Хуудас 66

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine