image

Редакцийн зурвас

Их тулааны өмнөх нам гүм

Монголын улс төрд эрх мэдэл бараг л бүрэн шилжиж дуусаж байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, эрх баригч намын дарга хоёрын хослол санасандаа хүрч, хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг бүрэн сольж дууслаа. Нэг нэгээр нь тодорхой харвал одоогийн эрх баригчдын хүч, эрх мэдэл байж болох дээд хэмжээндээ ирээд байна. Ийм үед “уламжлал” ёсоор Оюу толгойн гэрээний асуудал дахин сөхөгдөж байгаа нь нэн сонирхолтой.

Монголын эдийн засаг, улс төр Оюу толгой, Таван толгой гэсэн аварга хоёр төслөөс шууд хамааралтай 10 жилийг ардаа үдлээ. Сонгогдсон УИХ, томилогдсон Засгийн газар бүр Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг засаж, сайжруулна, эсвэл цуцална гэдэг нь “удамшлын өвчин” болон дархлагджээ. Уламжлал ёсоор энэ удаагийн УИХ ч ХОГ-г өөрчилнө гэв. Дагаад Дубайн гэрээг цуцална гэнэ. УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэгдсэнээр улс төр, бизнесийн салбарын хүрээнд энэ жилийн хамгийн том шуугиан дэгдэх нь ойлгомжтой болов. Олон Засгийн газрын аашийг олох гэж, тэр бүртээ барьцаа лавшруулж ирсэн “Рио Тинто” харин ямар хариу өгөх нь сонирхолтой. Дахиад хэлэлцээрийн ширээний ард сууя гэх нь үү, аяг нь хөдөлж, хаалга тас савах нь уу гэдэг энэ зуны халуун өдрүүдэд дүнхийн суух завдал өгөхгүй нь лавтай. “Рио Тинто”, Засгийн газар хоёрын маргаан хүчээ авах бүрт Монгол Улс хохирч үлддэг байдал харин дахин битгий давтагдаасай.

Алтны АМНАТ-ийг таван хувь болгож нэмэгдүүлсэн хууль батлагдав. Өнгөрсөн таван жилд Төв банкны ГВАН-ийг гурван тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, алт олборлогчдод 170 орчим сая ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн Засаг одоо татвараа авъя гэсэн нь энэ. Гэхдээ үнийн өсөлтөөс хамаарсан нэмэлт роялтийг тэглэсэн хэвээр үлдээв. Алтны роялти 2.5 хувь болж буурсан таван жилд алтны салбарт ямар эерэг хийгээд сөрөг үр дагавар гарсныг Asia Mining тоймлон хүргэж байна.

Хятадын Засгийн газрын бодлого сүүлийн хоёр жилд Монголд ээлтэй болон хувирч байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, байгаль орчны хатуу бодлогыг даган коксжих нүүрсний эрэлтийн өсөлт зогсож, улмаар үнэ нь буурна гэсэн таамгийг судалгааны байгууллагууд гаргаж байсан ч таамаг ёсоор өрнөхгүй байгаа юм. Ялангуяа коксжих нүүрсний зах зээлд Австрали-Хятадын харилцаа сайнгүй байгаа нь Монгол, ОХУ-ын нүүрсэнд дахин боломж олгож байгааг эхний улирлын тоонуудаас харж болно. Оросын төрийн гэлтгүй хувийн хэвшлийн компаниуд Хятадын нүүрсний зах зээлд байр суриа тэлэх сонирхлоо хүчтэй илэрхийлж байгаа энэ үед Монголын хувийн компаниуд ч гар хумхиад зүгээр суусангүй. Жижиг компаниуд нүүрс баяжуулах үйлдвэр барьж, олборлолт экспортоо нэмэхээр чармайж байгаа энэ мөчид харин Монголын нүүрсний хамгийн том компани “Эрдэнэс Тавантолгой” ашгаа тоолохоос өөрийг хийхгүй суугаа нь хачирхалтай.

Агуулга

  • Бодлого

    Дубайн гэрээг цуцлах үндэслэл юу вэ?

    Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд ХОГ-нд тусгагдаагүй зарим зүйл орсон байдаг.

    Хуудас 32

  • Татвар

    Ашгийн төлөө улайрсан алтныхны роялтийг нэмэв

    Алтны роялтийг бууруулсан нь сонирхогчдын армийг бий болгох нь тэр.

    Хуудас 38

  • Геологи

    Хайгуулчид иргэдтэй эвлэрэхийг хүсэж байна

    Иргэд, уурхайчдын тэмцэл хэн хэндээ халтай ч, сумын удирдлагуудад ашигтай.

    Хуудас 42

  • Future of Mining

    Технологи ажлын байрны 77 хувийг шинэчилнэ

    Ирэх таван жилийн дотор Австралийн уул уурхайн нийт ажлын байрны 77 хувь нь шинэчлэгдэх юм уу, гүйцэтгэх чиг үүрэг нь өөрчлөгдөхөөр байна.

    Хуудас 48

  • Худалдаа

    Хятадын нүүрсний хязгаарлалт Австралийн сонгуулиас хамаарна

    Хятадын Нүүрсний тээвэр, түгээлтийн холбооноос дээрх хойшлолт нь дор хаяж тавдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэжээ.

    Хуудас 52

  • Төмрийн хүдэр

    Давагдашгүй хүчин зүйлс төмрийн хүдрийн ханшийг таатай болгов

    Баруун Австралийн орчимд тохиосон Вероника шуурганы улмаас “Рио Тинто” 2019 оны ажлын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсон.

    Хуудас 56

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2019/08

Монголоос битгий гараач ...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine